Халдвар яаж дамждаг вэ?
Томуу болон АЗЦӨ, томуу төст өвчин нь эдгээр өвчтэй, халдвартай хүнээс:
– Агаар дуслаар – ханиах, найтаах, ярих үед болон сэлгэж, халдваржуулаагүй өрөө тасалгааны агаар зэргээр амьсгалын замаар халдварлана,
– ахуйн хавьтлаар – өвчтэй, халдвартай хүний бохир гар, аяга халбага, тоглоом, алчуур, гар утас, утасны харилцуур зэргээр дамжин халдана.
түгээмэл илэрдэг шинж тэмдэг:
– Өвчин гэнэт 38 хэм буюу түүнээс дээш халуурах, эсвэл халуурахгүй боловч бие нь эвгүйрхэн жихүүцэж эхлэх
– Толгой өвдөх, бие сулрах
– Хамраас шингэн нус гарах, хамар битүүрэх
– Хуурай хуцуулж ханиалгах, цэртэй ханиах, хоолой сөөх
– Хоолой торж өвдөх, цээжээр өвдөх
– Амьсгаадах,булчин болон үеэр шахирч хөндүүрлэх
– Дотор муухайрах
– Бөөлжис цутгах
– Бага насны хүүхдэд ходоод гэдэсний талын шинж суулгах, хэвлийгээр хөндүүрлэх шинж илрэх