Даргын мэндчилгээ

ЧОЙРЫН БОГД ШҮТЭЭН УУЛТАЙ
ЦОЙЛОН ХӨГЖИХ АЛСЫН ИРЭЭДҮЙТЭЙ
ГОВЬ ХЭЭР ХОСОЛСОН НУТАГТАЙ
ГОВЬСҮМБЭРЧҮҮД ТА БҮХЭНДЭЭ
НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛНЫХОО
ЧИН СЭТГЭЛИЙН ХАЛУУН МЭНДЧИЛГЭЭГ
ӨӨД ӨӨД НЬ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
АРД ИРГЭД ТА БҮХЭН МИНЬ
АЮУЛТ ӨВЧНӨӨС АНГИД БАЙЖ
АЙЛ ӨРХ БҮХЭН НЬ
АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН БЯЛХАЖ,
ЭРҮҮЛ БИЕТЭЙ САРУУЛ УХААНТАЙ
ЭРДЭМ МЭДЛЭГЭЭР АРВИН БАЯЛАГ
ЭЛЭГ БҮТЭН ЭЛБЭГ ДЭЛБЭГ
ИНЭЭД ХӨӨРӨӨР ХАЛГИН БАЙХЫГ БЭЛЭГДЭН
ЭНЭ ДЭЛХИЙН ЭРХЭМ БАЯЛАГ
ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Түүхэн замнал

Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг нь анх 1928 онд тухайн үеийн Төв аймгийн Говьсүмбэр сум байгуулагдсаны дараа 1932 онд одоогийн Сүмбэр сумын нутаг Өгөөмөрийн түнтгэрийн урд энгэрт хүний бага эмчийн салбар байгуулагдан 2 гэр, нэг бага эмчтэйгээр анхны шаваа тавьж байжээ.

1970 онд Сүмбэр сумын бага эмчийн салбар нь хүний их эмчийн салбар болон 15 ортой 14 орон тоотойгоор байгуулагдаж анхны салбарын эрхлэгчээр МУИС-н анагаах ухааны факультетийг төгссөн хүүхдийн их эмч Д.Бадамгарав ажиллаж байсан түүхтэй.

Дорноговь аймгийн Сүмбэр сумын хүний их эмчийн салбар нь 1991 оны 6-21-ны Улсын бага хурлын 46-р тогтоолоор Чойр хот болсноор 30 ортой Нэгдсэн эмнэлэг шинээр байгуулагдаж, 1994 оны 05-р сарын 06-ны УИХ-ын 36-р тогтоолоор Говьсүмбэр аймаг байгуулагдахад тус эмнэлэг аймгийн Нэгдсэн эмнэлэг болон өргөжиж аймгийнхаа болон ойролцоох сумдын хүн амд 2-р шатлалын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж эхэлсэн.

Алсын хараа, Эрхэм зорилго

АЛСЫН ХАРАА

ТАНЫ ЭРҮҮЛ УРТ НАСЛАЛТААР БИДНИЙ ХӨГЖИЛ ХЭМЖИГДЭНЭ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

БИД ЁС ЗҮЙ , ХАРИУЦЛАГАД СУУРИЛСАН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ӨНДӨР ТҮВШИНД ҮЗҮҮЛНЭ.

ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛС

• БИДНИЙ ХАМГААС ҮНЭТ ЭРХЭМ ЗҮЙЛ БОЛ- ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД, УРТ НАСЛАЛТ
• ТА- БИДНИЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦОЛ, ИТГЭЛ, ХҮНДЛЭЛ
• ХАРИУЦЛАГАТАЙ БҮТЭЭЛЧ, ҮР ДҮНТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА
• ХҮМҮҮНЛЭГ САЙХАН СЭТГЭЛ, АНХААРАЛ ХАЛАМЖТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ
• ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАМЖ, ЁС ЗҮЙ, ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР

БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Бид алсын хараа, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд үнэт зүйлсээ эрхэмлэн, дараах зарчмыг мөрдөнө.
• Бодлого, хууль эрх зүйн орчныг дээдлэн, стандарт, дүрэм, журам, эмнэлзүйн удирдамжыг мөрдлөг болгон ажиллана.
• Иргэд, хэрэгчээ дээдлэн, эрүүл мэндийн эрэлт хэрэгцээг мэдэрч, хамтын оролцоог хангана.
• Тусламж үйлчилгээ шинэ санаа, шинэ мэдлэг, дэвшилтэд технологи, нотолгоонд суурилна
• Мэргэшсэн өндөр чадавхи бүхий багаар ажиллан, шинэ мэдлэг, шинэ санааг удирдлага болон шилдэг бренд үйлчилгээг хүргэнэ.
• Удирдлага, хамт олны манлайлал, эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагыг өндөржүүлнэ

Тасаг нэгж

Их эмч -9, сувилагч -4, асрагч -2   гэсэн орон тоотойгоор аймгийн нийт хүн амд эмчилгээ сувилгаа үзүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 1992 онд нэгдсэн эмнэлэг байгуулагдахад амбулаторийн тасаг нь байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлсэн. Нийт 9кабинетаар амбулаторийн тасгийн үйлчилгээ үзүүлж байна.

Дотрын тасаг нь 1990 оноос 1 эмч 4 сувилагч 10 ортойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо манай тасаг 30 ортойгоор дотрын эмч -2, сэргээн засах эмчилгээний эмч-1, уламжлалт эмчилгээний эмч -1, ахлах сувилагч -1, ээлжийн сувилагч -4, уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээний сувилагч 2 үйлчлэгчтэйгээр уламжлалт,сэргээн засах, хавдар, хөнгөвчлөх эмчилгээний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ард иргэдэд үзүүлж байна.

Тус тасаг нь анх Чойр хот гэж бие даан аймаг болсонтой холбогдуулан Нэгдсэн эмнэлгийн харъяа 10 ортойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2006 онд улсын төсвөөр 30 ортой Халдвартын орчин үеийн стандарт хангасан 2 давхар байртай болон их эмч-3, сувилагч-6 лаборант-1, 2 асрагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Your Content Goes Here

Your Content Goes Here

Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасаг

Тасгийн эрхлэгч Д.Азжаргал

Эмч Оюун-Эрдэнэ

Эмч Алтанхуяг

Эмч Золжаргал

Сувилагч Нямдаваа

Сувилагч Ганхуяг

Сувилагч Долгорханд

Сувилагч Амартүвшин

Жолооч Эрдэнэтогтох

Жолооч Сайнжаргал

Жолооч Цэрэнчимэд

Жолооч Түмэнбаяр

Үйлчилгээний ажилтан Отгонбаяр нар ажиллаж байна

Нэгдсэн эмнэлгийнхээ үйл ажиллагааг удирдан зохион байгуулж нийт хамт олондоо үлгэр жишээ болон ажиллаж байна. Манай тасаг нь:
Ерөнхий эмч С.Арингэрэл
Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Мөнхцацрал
Чанарын менежер У.Ариун-Эрдэнэ

Хүний нөөцийн менежер Д.Төгсмөнх
Ерөнхий нягтлан бодогч О.Улам-Ундрах
Даатгалын эмч С.Чулуунцэцэг
Халдвар судлаач эмч Э.Энхжин
Дүн бүртгэгч Э.Энхжавхаа
Статистикч Ш.Хэрлэнчимэг
Архив бичиг хэргийн ажилтан Ч.Үржинханд
Мэдээллийн технологийн ажилтан Б.Мөнхжаргал

Онош зүйн тасаг нь 2008-01-02нд ЭМГ-ийн даргын тушаалаар байгуулагдсан. Дүрс оношлогооны эмч -2, лабораторийн эмч-1,  лаборант-4, эмийн санч -1, рентген техникч-2, ариутгагч-2, шиг угаагч-1, асрагч -1 нийт 14 орон тоотоогоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Аж ахуйн тасаг нь нэгдсэн эмнэлгийн арын алба юм. Гадна орчины тохижилт, дотор тохижилт, ус, цахилгаан, гал тогоо, агуулах гэх мэт бүх зүйлийг манай тасаг хариуцан ажилладагаараа онцлогтой. Аж ахуйн тасаг нь менежер – 1, касс-1, сантехникч-1,цахилгаанчин-1, тогооч-3,угаагч -1, нярав -2, жолооч мужаан-1 гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Зургийн цомог

Байгууллагын хаяг